Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг дуусгахад шаардагдах 4.1 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.
Тус сургуулийн барилгын ажил нь олон жил царцсан. Шалтгаан нь гүйцэтгэгч компани төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй, туршлагагүй тендерийн компаниас болж өнөөдрийг хүртэл сурагчид зуухан галлагаатай сургуульд хичээллэж иржээ.
Мөн тус барилгын ажлыг дуусаагүй байхад улсын комисст хүлээн авсан төрийн албан хаагчдыг шүүхэд өгсөн байна.
Гүйцэтгэгч компанид 700 гаруй сая төгрөгийг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гарчээ. Комисст ажилласан хүн тус бүр 8 сая төгрөгийг 3 жилд хувааж төлөх, 2 жил төрийн албанд ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
АДМИН






Нийгэм



