Dark Light
Нийгэм | 2026-08-03

НАЙМДУГААР САРД ШАТАХУУН ИМПОРТЛОХООР БАТАЛГААЖСАН УЛС ОРНУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс 2026 оны наймдугаар сард нийт 271,910 тонн шатахуун импортоор авахаар төлөвлөжээ. Импортын нийлүүлэлт нь ОХУ, БНСУ, БНХАУ гэсэн гурван улсаас автобензин, дизель түлш, евро стандартын түлш болон онгоцны түлшийг импортлохоор баталгаажсан байна.

Импортын дийлэнх хувийг ОХУ бүрдүүлж байгаа бөгөөд "Роснефть" компаниас АИ-92 автобензин 49,280 тонн, АИ-95 автобензин 1,280 тонн, дизель түлш 89,930 тонн нийлүүлнэ.

Мөн "Нефтехимсервис" компаниас 31,600 тонн дизель түлш, бусад нийлүүлэгчдээс Евро АИ-92 – 9,700 тонн, дизель түлш – 27,700 тонн, евро дизель – 8,420 тонн импортлохоор төлөвлөжээ.

Харин БНСУ-аас 20,000 тонн Евро АИ-92, 20,000 тонн дизель түлш, 5,000 тонн онгоцны түлш импортлох бол БНХАУ-аас АИ-92, АИ-95 автобензин 6,000 тонн, евро дизель 1,000 тонн, онгоцны түлш 2,000 тонн нийлүүлэх юм.

Ингэснээр наймдугаар сард нийт 271,910 тонн шатахуун импортоор авч, дотоодын шатахууны хэрэгцээг тогтвортой хангахаар төлөвлөөд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16