Dark Light
Нийгэм | 2026-08-03

ӨНДРИЙН КАМЕР БАЙРШУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Улаанбаатар хотын хэмжээнд Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд нийт 19 байршилд тусгай зориулалтын өндрийн камер байршуулах бөгөөд Багануур дүүрэгт 1 өндрийн камерыг суурилууллаа.

Тус өндрийн камер нь галын дөл болон утааг мэдэрч аливаа гал түймрийг эрт илрүүлэх, холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлж дүүргийн гамшгаас хамгаалах болон урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах ажлын чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16