Dark Light
Нийгэм | 2026-08-04

ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026)-ын нээлтийн ажиллагаа амжилттай болж, дэлхийн 106 орны 472 шилдэг сурагч хиймэл оюуны чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорих өрсөлдөөн албан ёсоор эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев оролцож, 2026 оныг "Хиймэл оюун ухаан ба дижитал хөгжлийн жил" болгон зарласнаа онцлон тэмдэглэв. Тэрбээр энэ хүрээнд "Дижитал Казахстан – 2029" үндэсний стратегийг хэрэгжүүлэх, Хиймэл оюуны тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх, "Ухаалаг хот" төслийн хүрээнд томоохон хотуудад хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг эрчимтэй нэвтрүүлэх, мөн Алатау хотыг Төв Азийн дижитал технологи, инновацын төв болгон хөгжүүлж, олон улсын хөрөнгө оруулалтыг татах зорилтыг танилцуулсан байна.

Мөн нээлтийн ажиллагаанд IOAI-ийн Олон улсын удирдах зөвлөлийн дарга Елена Маринова, "Казахтелеком" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мусин болон бусад хүндэт зочид оролцов. Тэд энэхүү олимпиадыг зөвхөн сурагчдын мэдлэгийг сорих академик тэмцээн бус, ирээдүйн хиймэл оюуны салбарын судлаач, инженер, технологийн манлайлагчид, гарааны бизнесийг үүсгэн байгуулагчдыг төлөвшүүлэх олон улсын чухал индэр болохыг онцлон тэмдэглэлээ.

Олон улсын хиймэл оюуны III олимпиадын хүрээнд оролцогчид онол, практикийн төрөл бүрийн даалгавар гүйцэтгэж, хиймэл оюуны чиглэлээрх мэдлэг, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдөх юм. Тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн сурагчид ч мөн олон улсын шилдэг оролцогчидтой өрсөлдөхөөр Астана хотноо хүрэлцэн ирээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16