Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн баяр наадмыг 2026 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Тус наадмын үеэр Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн
- Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд хурдан хүлгээ айрагдуулсан Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бадарчийн НОРОВСАМБУУ,
- Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 7 давж, “МОНГОЛ УЛСЫН ЗААН” цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын заан Лхагвасүрэнгийн ЭНХСАРУУЛ,
- Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 5 давж, “МОНГОЛ УЛСЫН НАЧИН” цол хүртсэн Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол Улсын начин Баттулгын ӨСӨХБАЯР,
- Завхан аймагт зохион байгуулагдсан “БАРУУН БҮСИЙН ХУРД–2026” даншиг наадмын шүдлэн насны морьдын уралдаанд хурдан хүлгээ түрүүлгэн “ТҮРҮҮ МАГНАЙ” болж, дааган насны морьдын уралдаанд хурдан хүлгээ айрагдуулсан Увс аймгийн Түргэн сумын харьяат уяач Алдарын АРИУНБОЛД нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

АДМИН








Нийгэм



