Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн .... тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвд/ бага насны хүүхэд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08 дугаар сарын 02-ны өдрийн 20:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, 48 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар А/10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Иргэд Та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү. Нууцлалыг чанд хадгална.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм



