Dark Light
Нийгэм | 2026-08-10

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСӨВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Ормузын хоолойгоор нефть тээвэрлэсэн танкеруудын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх эсэхтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ наймдугаар сарын 10-нд бага хэмжээгээр өсжээ.

Иран улс Хормузын хоолойд усан тээврийн хөдөлгөөнийг зохицуулах асуудлаар Омантай хийж буй хэлэлцээ эцсийн шатандаа орсон талаар мэдээлсэн байна. Гэвч Тегеран АНУ-аас тавьсан хориг, бүслэлтийг цуцлуулахын тулд хэд хэдэн нөхцөл биелүүлэхийг шаардаж байгаа аж.

Лондоны ICE Futures биржид арилжаалагдаж буй аравдугаар сарын "Brent" маркийн нефтийн фьючерсийн үнэ наймдугаар сарын 10-ны өглөөний байдлаар баррель нь 84.04 ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх арилжааны хаалтын үнээс 0.49 ам.доллар буюу 0.59 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин Нью-Йоркийн худалдааны биржийн цахим арилжаанд есдүгээр сарын "WTI" маркийн нефтийн фьючерсийн үнэ 0.35 ам.доллар буюу 0.45 хувиар нэмэгдэж, баррель нь 78.53 ам.долларт хүрсэн байна.

Нефтийн зах зээлд Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн нөхцөл байдал чухал нөлөө үзүүлдэг бөгөөд тус бүсийн хурцадмал байдал үргэлжилбэл нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, үнэ цаашид хэлбэлзэх магадлалтай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00