Dark Light
Нийгэм | 2026-08-10

УБТЗ: "ШАТАХУУНЫ ТЭЭВРИЙГ ШУУРХАЙ ТАТАН АВАХГҮЙ БАЙНА" ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

Сүүлийн үед цахим орчинд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш, шатахууны тээврийг “Улаанбаатар төмөр зам” ХНН шуурхай татан авахгүй байна гэх утга бүхий бодит байдалд нийцээгүй ташаа мэдээлэл түгээх боллоо.
Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дараах албан ёсны тайлбарыг хүргэж байна.
Түлш, шатахууны импортын тээвэр нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, хариуцлагатай ачаа тээвэр учраас “Улаанбаатар төмөр зам” ХНН импортын нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Наймдугаар сарын 1-10 хүртэлх хугацаанд ОХУ-аас 932 вагон нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч тээвэрлээд байна. Мөн наймдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн байдлаар, ОХУ-ын төмөр замын Наушки өртөөнд 8 вагон АИ-92 бензин, 2 вагон дизелийн түлш байна.
Иймд, түлш, шатахууны хомсдол нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс шалтгаалсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл болохыг үүгээр албан ёсоор мэдэгдье.
Иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нягтлан авч, баталгаагүй болон ташаа мэдээллийг түгээхгүй байхыг хүсье" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00