Dark Light
Нийгэм | 2026-08-11

ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГАНЫ ЗҮҮН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Дэлхийн нүүдэлчин малчдын чуулга уулзалтын зүүн бүсийн хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Баруун Жаргалантын голд болж байна. Хэлэлцүүлгээр Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд Испани улсын Мадрид хотноо баталсан “Залуу малчдын тунхаг бичиг”-ийг хэлэлцүүлж байгаа юм. Үүнд дэлхийн улс орнуудын 26 малчин, зүүн бүсийн малчидтай туршлагаа солилцож, нийтлэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, малчдын амьжиргаа, бэлчээрийн тогтвортой байдал, хүнсний тогтолцооны тэсвэрлэх чадварыг дэмжих бодлого, хамтын ажиллагааны чиглэлээр нэгдсэн санал, зөвлөмж боловсруулна.  Цаашлаад орон нутгийн айлчлал, хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал гэсэн гурван гол баримт бичгийг боловсруулах юм.

Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага болон түншүүдийн дэмжих мэдэгдлийг боловсруулж, малчдын амьжиргааг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр хамтын үүрэг амлалтыг тодорхойлно.

Нийт 102 улс орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч 240 орчим зочид оролцож буй тус чуулга уулзалт өнөөдөр Баянхонгор, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Архангай аймгуудад орон нутгийн малчдын ахуйтай танилцах аялал болон бүсчилсэн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00