Dark Light
Нийгэм | 2026-08-11

ОРОС ХЭЛНИЙ БҮТЭН ЦАГИЙН, ЖИЛИЙН СУРГАЛТДАА ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Русский Дом в Улан-Баторе, РЦНК нь төгсөх ангийн сурагч, оюутнуудад зориулсан орос хэлний бүтэн цагийн нэг жилийн сургалтдаа элсэлт авч байна.
  • Сургалтын хугацаа: 2026.09.07-2027.05.31 
  • 432 цагийн хичээл заана
  • 7 хоногт 3 удаа /Даваа, Лхагва, Баасан/ гарагт 15:00–18:15 цагийн хооронд
Таныг юу хүлээж байна вэ?
  • Эхнээс нь сурах - хөтөлбөрт орос хэл огт сурч байгаагүй анхлан суралцагсад хамрагдах боломжтой.
  • Орос хэлний бүх ур чадварыг үр дүнтэй эзэмшүүлнэ.
  • Үгийн сан, дүрэм хамт заана
  • Унших болон бичих дадал олгоно
  • Харилцан яриа, сонсох чадвар сайжирна
  • Яриа хийх болон сонсох дадлагын хичээлийг мэргэжлийн орос багш заана.
  • Хичээлийн жилийн туршид оюутнууд орос хэлээр тогтмол харилцах, дуудлага сайжруулах, амьд яриаг ойлгох, орос хэлийг бодит харилцаанд итгэлтэйгээр ашиглах чадварыг эзэмшинэ. 
Та сургалтад хамрагдсанаар:
  • ОХУ-ын их дээд сургуульд элсэхэд бэлтгэх,
  • Орос хэлээр чөлөөтэй ярьж, илүү сайн ойлгодог болно,
  • Оросын соёл, түүх, уламжлалтай танилцана, 
  • Та Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвийн арга хэмжээнүүдэд оролцож, кино үзэх, үзэсгэлэнд оролцох зэргээр орчин үеийн боловсролын нөөцийг ашиглах боломжтой.
  • Сургалтын дараа төгсөгчид ОХУ-ын их дээд боловсролын байгууллагуудад цаашид суралцахад шаардлагатай орос хэлний мэдлэгийн төвшинд хүрсэн байна.

Холбогдох дугаар: 11-45-28-70

Суудлын тоо хязгаартай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19