Dark Light
Нийгэм | 2026-08-11

ХУМХ: ӨНӨӨДӨР АМЖИЛТТАЙ БАЙХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 12-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Өнөөдөр харилцааны чадвар сайн биш байснаас болж нөхцөл байдлыг тодорхойгүй болгох бололтой. Энэ үед илүү болгоомжтой байхад л болно. Бодол санаагаа тодорхой илэрхийлэхэд бага зэрэг хэцүү байж болох юм. Нэг хэвийн байдлаас зайлсхийх нь зөв. Зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд адил төстэй зах зээлийн талаар судалгаа хийх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав.
 
Үхэр: Өнөөдөр бизнесийн уулзалт, ажил хэрэг амжилттай байна. Томоохон зээл авах гэж байгаа бол харилцаж байгаа байгууллагуудаа цаашдын нэр хүндийн баталгаа болж байх эсэхийг шалгаарай. Өнгөрсөн үеийн алдаа дутагдлаа засах арилгахад тохирох үе. Ажил хэргээ цэгцэлж янзлан, хэрэгцээгүй үйл ажиллагааг цаг алдалгүй зогсоо.
 
Ихэр: Өнөөдөр ажлаа ямар ч саад тулгарсан хийж дуусгах хэрэгтэй болно. Чухал ажлаа дуусгавал өдөр үр бүтээлтэй өнгөрнө. Танилын хүрээ өргөсвөл богинохон хугацаанд ихийг амжуулах болно. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай байж таны орлого өснө. Харин ямар нэг том ажил эхлэхээс өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэ. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар л бизнест амжилт олох болно.
 
Мэлхий: Өнөөдөр танд асуудал тулгарах магадлалтай. Хэдий өөдрөг бодолтой байсан ч зарим нэгэн уйтгартай зүйл болохыг од эрхэс сануулж байна. Харилцаа холбоонд тань бага зэргийн саад гарч болзошгүй, гэхдээ та саруул ухаанаа ашиглаж тэвчээртэй байж чадвал энэ бүхэн хурдан цэгцэрч, учир нь олдоно. Бусдад хорон үг ашиглах, шүүмжлэлтэй хандахаас зайлсхий.
 
Арслан: Өнөөдөр таны төсөөлөл болон уран сэтгэмж нэмэгдэнэ. Аль ч хэлбэрээр уран бүтээл туурвидаг хүмүүс өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлэх байдал оргилдоо хүрнэ. Өөрийн сонирхлыг даган шинэ зүйл туршиж үз. Гайхамшигтай мөрөөдөл өндөр байх ба шинэ боломжууд гарч ирнэ. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Болзоонд явах хүмүүс сэтгэл хангалуун байх болно.
 
Охин: Хэрвээ таны эргэн тойрон цуу үг тархвал сонсоогүй мэт байх нь танд тустай. Зарим нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал гарах хэдий ч тайван байх хэрэгтэй. Энэ бүгд удахгүй шийдэгдэх болно. Ямар ч нөхцөл байдал үүссэн бүгдийг зохицуулж, өөрийн хяналтад оруулдаг чадвар тань гайхалтай үр дүнтэй байна.
 
Жинлүүр: Таагүй уур амьсгал удаан давамгайлах нь эрч хүчгүй болгоно. Үүнээс болж сэтгэлийн дарамтад орно. Бизнесийн асуудлаа бүх баримт материалыг нарийвчлан шалгаж чадвал шийдвэрлэх боломжтой. Нөхцөл байдлыг шийдвэрлэх өөр арга замуудыг хай. Зөрчилтэй талтай ойлголцох нь хэцүү байж болох ч та санал зөрөлдөөнийг гол учгийг олно. Заримдаа бүх зүйл таны хүссэнээр болохоос илүүтэйгээр бусадтай харилцан зөвшилцөж сурах нь илүү дээр байна.
 
Хилэнц: Оюуны санаа, сэтгэл ханамж өндөр байх хүсэл ихсэх бөгөөд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуул. Таны ар талд бат зогсож байгаа хүмүүсийн тус нэмрийг мэдрэх болно. Энэ нь танд хөрөнгө мөнгөнөөс чухал зүйл байна. Сайхан харилцаагаа хадгалж үлдэхийн тулд чухал зүйлдээ анхаарлаа хандуулахыг хичээ. Ямар ч нөхцөлд бусдыг хэрхэн үнэлж хайрладаг болохоо харуул.
 
Нум: Олны дунд өрнөх үйл явдалд оролцохдоо өөртөө итгэлтэй байх нь үр дүнтэй. Амьдралын бодит үнэнд нийцэх үг хэлэх нь тэрхүү өөртөө итгэлтэй байдлаа олж авахад туслах болно. Хамт ажиллагсадтайгаа маргалдсан бол нүүр нүүрээ харж, асуудлыг тэр дор нь шийдвэрлэх хэрэгтэй. Хувийн болон хамтран ажиллагсдын хоорондын харилцаа эргэж сэргэнэ.
 
Матар: Төлөвлөгөөт ажлын хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэнэ. Их хэмжээний санхүүгийн боломж олж авах нь ирээдүйд хэрэглэх төсөв зарлагын асуудлуудыг шийдэх болно. Санхүүгийн хомсдлоо арилгах нь хэрэгтэй ч хайртай хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Ажил зугтаад явчихгүй бол харин хайртай хүмүүсийн тань зүрх сэтгэл алс одож магадгүй. Хамтдаа амрах төлөвлөгөө боловсруул. Өөрсдийнхөө мөрөөдлийн тухай илэн далангүй ярилц.
 
Хумх: Өнөөдөр амжилттай байх болно. Элдэв цуу үгнээс болж айх хэрэггүй. Удирдлагын зүгээс таны зөвлөгөөг авахыг хүсэх бөгөөд танд өөрийн ур чадвараа харуулах боломж өгнө. Тайван байж мэддэг зүйлээ бусадтай хуваалц. Үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Урт хугацааны төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулснаар таны ажилд сайнаар нөлөөлөх бөгөөд өөрийн хүсэж байгааг бусдад зөвөөр ойлгуул.
 
Загас: Хууран мэхлэлт эсвэл сэтгэл гонсойх уулзалтууд болох магадлалтай өдөр. Гэнэтийн тооцоолоогүй зарлагууд өрхийн төсвийг хүндрүүлнэ. Өөрийгөө бүү шүүмжил. Энэ нь юуг ч өөрчлөхгүй. Өөдрөг байхыг хичээ. Энэ үе бол өөрийнхөө талаар илүү их мэдэж авахад хамгийн тохиромжтой үе бөгөөд энэ нь таныг зөв сонголт хийхэд туслах болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00