Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл Нийслэлийн Байгаль орчны газар иржээ.
Иймд тус бүс нутагт аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, тухайн орчмоос нэн даруй холдохыг анхаарууллаа.
Мөн баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байх, өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, цаашид Их Баян орчимд аялж, зугаалахгүй байхыг зөвлөж байна.






Нийгэм



