Dark Light
Нийгэм | 2026-08-12

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.

Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Тодруулбал шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл хугацаанд агуулахуудад байгаа шатахууныг жигд, хүртээмжтэй тарааж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг өглөө.

Түүнчлэн тээвэрлэлтийг саадгүй хүргэхэд цагдаагийн байгууллага анхаарал хандуулж ажиллах, шуурхай штабын зүгээс орон нутгийн удирдлагуудыг байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулж ажиллах зөвлөмжийг өгөхөөр боллоо.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардагдах мэдээ, мэдээллийг түргэн хугацаанд боловсруулж, мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00