Хоногийн хугацаанд /2026.08.11/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 гэмт хэрэг бүртгэгджээ.
Хүлээлгэх хариуцлага: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлТээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ.
Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
АДМИН






Нийгэм


