Dark Light
Нийгэм | 2026-08-12

ИНФЛЯЦ 13.0 ХУВЬД ХҮРЧ, 1.0 НЭГЖ ХУВИАР НЭМЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд жилийн 13.0 хувьд хүрч, өмнөх сараас 1.0 нэгж хувиар нэмэгдэв. Ийнхүү инфляц өмнөх сараас нэмэгдэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөллөө. Үүнд:
  • Шатахууны үнэ сарын 4.6 хувиар, жилийн 20.2 хувиар нэмэгдэж, нийт инфляцын 1.2 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
  • Импортын хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөж, инфляцад үзүүлэх нөлөө өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгдэж 1.8 нэгж хувь боллоо.
  • Мөн дотоодын хүнсний үнийн өсөлт үргэлжилснээр нийт инфляцын 6.5 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, 7 дугаар сард дотоодын мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт 54.0 хувьд, махнаас бусад хүнсний үнийн өсөлт 13.7 хувьд хүрлээ.


Эх сурвалж | Монголбанк
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19