Ерөнхий сайд Н.Учрал шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр: Шатахууны нөхцөл байдлаас болж иргэд цаг, хөрөнгө, ажлаа алдаж байна. Хамгийн багадаа 4 цаг, заримдаа шөнө дараалал үүсгэж хонож байна.
Дэлхийн нөхцөл байдал ч хүнд байна. Өдөр бүр нефтийн үйлдвэр дэлбэрч, тодорхойгүй байдал даамжирсаар байна.
Ерөнхий сайдын хувьд ард түмнээсээ асуудлаа нуухгүй. Үнэнээс зугтахгүй.
Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд, урт хугацаанд төлөвлөж ажилласаар байна.
Богино хугацаанд нийлүүлэлт таслахгүйд анхаарч байна. 8-р сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон.
Нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 авахаар болсон.
БНХАУ-аас эхний 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 татан авч нөөц бүрдүүлнэ.
Нэг эх үүсвэрээс хэт хамаарахгүй. Нийлүүлэлтийн сувгаа нэмэгдүүлнэ.
Дунд хугацаанд дор хаяж гурван сарын нөөцтэй болох ажил эхлүүлсэн. Эхний 6 агуулах, сав наймдугаар сарын 20-нд ашиглалтад орно. Үр дүнд нь АИ-92 бензиний 13 хоногийн нөөц нэмэгдэнэ.
2026 ондоо багтааж 22 нөөцийн савтай, шатахууны нөөц 45 хоногоор нэмэгдэнэ. 2027 онд дор хаяж 3 сарын нөөцтэй болно.
Цаашид гадаад, дотоод ямар ч нөхцөл үүссэн Монгол Улс шатахуун хайж сандардаг байж болохгүй.
Урт хугацаанд 2028 онд Газрын тосны үйлдвэртэй болно.
Манай Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт гацаанаас гаргасан.
Хоёр жил 20 хувьтай байсан бол өнөөдөр 60 хувьд хүрсэн.
Бүтээн байгуулалтад 5000 гаруй хүн, 3 ээлж 24 цагаар ажиллаж байна.
Үр дүнд нь Монгол улс өөрсдөө шатахуун, түлшний 55-60 хувийг хангана.
Ерөнхий сайдын хувьд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бүрэн хяналтдаа авсан.
Сар бүр ажлын явц, гүйцэтгэлийн мэдээллийг авч, үүрэг даалгавар өгнө" гэв.
АДМИН






Нийгэм



