Dark Light
Нийгэм | 2026-08-12

ЦӨЛЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ТАЙЛАНГ ШИНЭЧЛЭН ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. 
 
Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. 
 
Үнэлгээний дүнгээр, 
  • Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн 
  • Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн 
  • Нийт газар нутгийн 54.8% нь ус, 34.3 % нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй 
  • Нутаг дэвсгэрийн 93.3%-д хөрсний чийг буурсан 
  • Ургамлын бүтээмж 22.3%-д буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19