Dark Light
Нийгэм | 2026-08-12

ХҮНИЙ ЭРХИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Хүний эрхийн хяналтын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмыг хэлэлцэн цаашдын ажлын чиглэлээ тодорхойлж, санал хүсэлтээ солилцлоо. 
Тус зөвлөл нь Батлан хамгаалах яам, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын Залуучуудын холбоо болон иргэдийн төлөөлөл бүхий төрийн ба иргэний нийгмийн байгууллагуудын нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Хуралдааны үеэр гишүүдээс: 
 
Д.ОДОНТУНГАЛАГ /МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН, ХУУЛЬЧ/: 
Цэргийн ангиудад хүний эрхийн зөрчил байгаа учраас, тэнд дэг журам алдагдаж байгаа учраас бие махбодоор хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсэж байгаа гэж харж байна. Хяналтын зөвлөлийн гол зорилго “Эх хүн хүүгээ айдастай биш, бахархалтайгаар явуулаад, бахархалтайгаар хүлээж авдаг” тийм зэвсэгт хүчнийг бий болгоход хамтарч ажиллах ёстой. 
 
Д.ЖАРГАЛСАЙХАН /ЭДИЙН ЗАСАГЧ, НИЙТЛЭЛЧ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ/: 
Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн зөрчлийн тайланг хараат бусаар нэн тэргүүнд хийх ёстой. Мөн тухайн зөрчил гарсны дараа ямар хариуцлага тооцсоныг ил зарладаг байх, асуудлыг дахин гаргахгүйн тулд юу хийж байгаагаа олон нийтэд тайлагнадаг байх учиртай. Мөн хараат бус сонсголыг хийдэг, шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх зэрэг хийх шаардлагатай, хэрэв хийсэн бол олон нийтэд мэдээллэх шаардлагатай ажлууд бий.
 
Л.МАНДАХ /МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН РЕФЕРЕНТ/: 
“Тохиолдлууд дээр арга хэмжээ авах биш, сууриа өөрчлөхийн төлөө бид ажиллах хэрэгтэй” зэрэг чухал санал, санаачилгуудыг дэвшүүллээ. 
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Хяналтын зөвлөл нь салбарын хэмжээнд хүний эрхийн зөрчлийг урьдчилан илрүүлэх, иргэний нийгэм болон хүний эрхийн хамгаалагчдын оролцоог хангах замаар дотоод хяналтыг шинэ шатанд гаргах зорилготой бөгөөд энэ нь “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын үндсэн нэг чиглэл болон тусгагдсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00