Монгол орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж буй Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнав.
Шагналыг Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир нар гардууллаа.
Төрийн дээд “Алтан гадас” одонгоор
Уур амьсгалын өөрчлөлт, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж, Орчны бүс, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Ш.Цолмон, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь байгаль хамгаалагч Д.Батжаргал, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь байгаль хамгаалагч Д.Бат-Өлзий, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь байгаль хамгаалагч Н.Цолмонхүү, Жолооч Б.Зоригтбаатар,
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Отгонбаяр, Менежментийн төлөвлөгөө, судалгаа шинжилгээ, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Тамир, Д.Орхон, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь байгаль хамгаалагч А.Амармэнд, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь байгаль хамгаалагч С.Ганхуяг нарыг тус тус шагнаж, урамшууллаа.
Шагнал хүртсэн албан хаагч, байгаль хамгаалагч нарт баяр хүргэж, амжилт хүсэв.








Нийгэм




