Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурдыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаан боллоо.
Хуралд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, Б.Найдалаа, Ц.Идэрбат, Р.Сэддорж, С.Амарсайхан нар оролцон мэдээлэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авав.
Хурлаар Монгол Улсыг төлөөлөн COP17-ын хэлэлцээрт оролцох 23 хэлэлцээрийг танилцуулж, хурлын үеэр ажиллах төрийн албан хаагчид, сайн дурын идэвхтнүүд, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний синхрон орчуулагчид, үйлчилгээний жолооч нар зэрэг зохион байгуулалтын баг бүрэлдэхүүний бэлэн байдлыг танилцууллаа.
Байгаль орчин, уур амьсгалыг өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир СОР17 хурлын бэлтгэл ажлыг хангахад хамтран ажилласан нийт байгууллага, албан хаагчид, сайн дурынханд талархал илэрхийлж, Монгол Улс олон улсын зочид, төлөөлөгчдөө хүлээн авах бэлтгэл 95 хувьтай, хурлыг амжилттай зохион байгуулахад бэлэн болсныг онцлов.








Нийгэм




