Dark Light
Нийгэм | 2026-08-13

НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ДАВАА ГАРАГТ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
  • 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд хамрагдана.


Эх сурвалж | Боловсролын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19