Өмнөговь аймгийн удирдлагууд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Иргэн-цэргийн дэмжлэгийн бүлэг болон Эмнэлгийн зөвлөх багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
АНУ-ын Элчин сайдын яамнаас аймгийн Эрүүл мэндийн газарт зөөврийн 11 ширхэг Starlink төхөөрөмж гардуулан өглөө.
Тус төхөөрөмжийг сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгөх бөгөөд ингэснээр сумдын эрүүл мэндийн байгууллагуудын интернэт, холбооны хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай мэдээллийг шуурхай дамжуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэх юм.



АДМИН







Нийгэм




