Dark Light
Нийгэм | 2026-08-13

ЗАЛУУС СҮХБААТАРЫН ТАЛБАЙГ УГААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг өрнүүлж Олимпын гүүр, төв номын сангийн орчмын угааж байсан.
Өнөөдөр 200 гаруй сайн дурын залуус нийслэлийн хот тохижилтын газрын ажилтнуудтай хамтран Сүхбаатарын талбайг угааж, цэвэрлэлээ.
Аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн оффис, үйлчилгээний газрын гаднах болон ойр орчмын 50 метр доторх явган хүний зам, нийтийн талбайгаа угааж цэвэрлэн, хотын соёлыг түгээх уриалга гэдгийг сайн дурын залуус хэлж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 63 дугаар тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр хэсгийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг  уриаллаа. 
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаа энэ зуны турш үргэлжлэх юм.  
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагааны албан ёсны цахим хуудас:
  • Facebook page: I Love UB
  • Instagram account: I Love UB

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00