Энэ онд Хилийн цэргийн 0146 дугаар анги байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна.
Тус ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн цэргийн 0146 дугаар ангийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнаж, Засгийн газрын тогтоолоор БНМАУ-ын баатар, дэд хурандаа Самдангийн Төмөрбаатарын нэрэмжит болгосон тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Энхтүвшин, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн нар гардуулан өглөө.













АДМИН






Нийгэм




