Цахим орчинд “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо баг Хул азаргын тохойд 2 гэр, 1 экскаватор, 1 усан буу ирчихсэн байна" гэх мэдээлэл 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нийтлэгдсэн.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Орхонтуул сумын “Хонгор овоо” 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тоорой мод” гэх газарт хяналт шалгалт явуулахад нэр бүхий нөхөрлөл нь ашигт малтмал ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, гэр 3, дугуйт ачигч 1, экскаватор 1, усан буу 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл байршуулсан байсан тул техник хэрэгслийг татан гаргах талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, Цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
|
Эх сурвалж
| Сэлэнгэ аймгийн цагдаагийн Газар
|
АДМИН







Нийгэм




