Dark Light
Нийгэм | 2026-08-14

СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙ ЦОГЦОС 11 ХОНОГИЙН ДАРАА ТУУЛ ГОЛООС ОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Налайх дүүргийн 6 дугаар хороо "UB-2" амралтын газрын Туул гол орчимд иргэн О /57 настай эрэгтэй/  нь усанд осолдсон байх магадлалтай гэх дуудлагыг иргэн Ц  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 35 минутад өгсөн.
Тус иргэн О, /57 настай настай эрэгтэй/ нь 2026.08.02-ны өдөр ор сураггүй алга болсон гэх мэдээллийг иргэн О-н гэр бүлийн гишүүд мэдээлсэн ба ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 38 минутад Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн нийт 11 алба хаагч 2 завьтай Туул голын урд, хойд хэсгээр, Тэрэлжийн голын урд, хойд хэсгээр аврах завьтай болон явганаар усны гүн хэсгүүдэд эрлийн ажиллагааг эхлүүлж, 4 аврагч 21 байршилд 2-3 метрийн гүнтэй усанд 34 удаагийн баллонгүй шумбалт хийн ажиллаж осолдсон байж болзошгүй гэх газраас 6.8 км зайнд голын баруун эргээс 20 метр, зүүн эргээс 10 метр зайд голын дунд хэсэгт модонд тээглэсэн байдалтай буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Иймд иргэд та бүхэн:
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
  • Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрд хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.

Эх сурвалж | Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00