Dark Light
Нийгэм | 2026-08-14

ШАТАХУУНЫ ХАНГАЛТ, ТҮГЭЭЛТИЙГ ХЭВИЙН ТҮВШИНД ШИЛЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгууллаа. 
Өнгөрсөн 48 цагийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 74 вагон АИ92 шатахуун буугаад байна. Мөн өнөөдөр өдрийн 14 цаг 30 минутад дахин 19 вагон АИ92 шатахуун ирээд байна. ОХУ-аас шатахууны татан авалтууд нэмэгдэж эхэлсэн учраас нийслэл Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгийн шатахуун түгээх станцуудад нөхөн хангалт хийх ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэх үүргийг аж ахуй нэгжүүдэд өглөө. Энэ хүрээнд шатахуун тээврийн машиныг саадгүй нэвтрүүлэхэд  Тээврийн цагдаагийн албыг анхаарал хандуулах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг, чиглэлүүдийг өгсөн байна. Үндсэндээ ирэх даваа гараг гэхэд Улаанбаатар хот болоод орон нутагт шатахууны хангалт, түгээлтийг хэвийн түвшинд шилжүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабын зүгээс шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгох болон ₮50000 хязгаартай олгох зохицуулалтыг авч хэрэгжүүлсний үр дүнд шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. Тэгвэл энэхүү зохицуулалт 2026 оны 08-р сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилж, ням гарагаас эхлэн бүх шатахуун түгээх станцууд дугаарын болоод үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгож эхэлнэ. 
Мөн Монгол улс БНХАУ-аас сар тутамд 71000 тонн газрын тосны бүтээгдэхүүн авах хүсэлтийг илэрхийлсэн. Энэ хүрээнд яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд  Монгол улс гурван боомтоор дамжуулан БНХАУ-аас сар бүр  75000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах бололцоотой гэдгийг мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00