Dark Light
Нийгэм | 2026-08-16

ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.15/ 11 цаг 30 минутад "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 
 
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 нас 6 сартай, эмэгтэй “О”-г унтуулж үлдээгээд аав, ээж нь малдаа явж, 30 орчим минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ. 
 
Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 15 цаг 50 минутад охиныг гэрээсээ 3 км орчим зайтай тогтоол усанд суусан байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00