Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.
Уг асуудлыг тус аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд, олон нийт аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
|
Эх сурвалж
| Сүхбаатар Aймгийн Цагдаагийн Газар
|
АДМИН







Нийгэм




