Намрын эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Хөвсгөл аймгийн сүсэгтэн олон Насны авшиг хүртлээ.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сүсэгтэн олонд Насны авшиг хайрлалаа.
Энэхүү үйл ажиллагаанд нутгийн сүсэгтэн олон өргөнөөр оролцож, насан хутаг орших, бие сэтгэл амгалан байх, буян хишиг арвижихын ерөөл билгээр номын айлдвар, адис жанлавыг хүртсэн юм.
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин хийд
|
АДМИН







Нийгэм




