Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага (UNCCD CO17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виеиратай утсаар ярив.
Тус улсаас COP17 бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Жоау Паулу Капобианку тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Бразил Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд, тэр дундаа Латин Америкийн орнуудтай харилцах харилцааны чухал чиглэл болгон хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Мөн Бразил Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцож, Белем хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагыг өндрөөр үнэлэв.
Түүнчлэн талууд COP17-ын хүрээд өрнөх яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодит үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Мауро Виеира UNCCD COP17-ын зохион байгуулалтад амжилт хүсэж, бага хурлын үеэр Талуудын яриа хэлэлцээг урагшлуулах, байр суурийг ойртуулах, зөвшилцөлд хүргэхийн тулд Бразилын төлөөлөгчид хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно гэлээ.
АДМИН







Нийгэм




