2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхсийн эерэг нөлөөгөөр ажил хэрэг амжилттай байна. Ухаан санаагаа төвлөрүүлж чадвал тодорхой үйл хэрэгт амжилт гаргана. Танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс гарч ирэх тул үүнийг тулгарсан бэрхшээлийг арилгахад ашигла. Гэхдээ хамгийн гол нь та өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй. Дан ганц бусдын тусламжид найдах нь тэнэг хэрэг болно.
Үхэр: Өнөөдөр таны эргэн тойронд таатай уур амьсгал зонхилно. Ямар нэг шинэ зүйлийг турших нь сонирхолтой байна. Гэхдээ од эрхсийн танд л зориулсан мэт үйл явдалд ч хожим хор уршиг үүсвэл өөрөө л хариуцна гэдгийг анхаар. Хайр дурлалын адал явдал хайж хэн нэгэнтэй сээтгэнэх нь түр зуур сайхан санагдах боловч болгоомжтой бай.
Ихэр : Аливаа асуудалд эергээр хандах нь түүнийг эсрэгээр нь оюун санааныхаа эрч хүч болгон хувиргах болно. Үйл ажиллагаагаа ахиулах хүсэл сонирхолтой хүмүүс шинэ зүйлийн талаар судлах болно. Зарим хүмүүс амьдралын сонирхолтой талаа нээж эхэлнэ. Олон янзын үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол өөрийгөө битгий гайхаарай. Ямар нэг чухал уулзалтын үеэр хэлэх үг болох хийх үйлдлээ анхаарч байхыг зөвлөж байна.
Мэлхий : Хэрвээ өглөө эрт босож чадвал танд дуусгаагүй ажлаа хийж дуусгах хангалттай цаг гарч хүссэн зүйлээ хийх боломж гарна. Ажил хэрэгч хүмүүсийн саатаад байсан бизнесийн хэлэлцээр амжилттай болж чадна. Өмнө гаргасан алдаа дутагдлаасаа ихийг сурч, туршлага хуримтлуулах цаг болжээ. Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Зарим төлбөр зардлынхаа учрыг олох нь амьдралын хэв маягт хэрэгтэй.
Арслан : Хэт өөрийнхөөрөө байх хүсэл таныг нэлээд түрэмгий болоход нөлөөлж магадгүй. Хэдийгээр өөрчлөлт заримдаа хэрэгтэй ч хэт адал явдалд дурлах хэрэггүй. Азаа үзэх бодолтой байвал хийхээсээ өмнө сайн бод. Алдаа гаргах болон ирээдүйдээ харамсах зүйл хийхээс аль болох зайлсхий.
Охин: Тайван тогтвортой уур амьсгал бүрдэх үед бизнесийн асуудлууд таатай үр дүнд хүрнэ. Энэ үед саад бэрхшээлийг төвөггүй давж чадна. Тогтмол орлого нэмэгдэх нь өмнө нь тавьсан өрөө дарахын зэрэгцээ хүсэж байсан зүйлээ худалдаж авах боломж олгоно. Өр төлбөрийн тухай маргалдаж байсан маргаан тань эсвэл бусад гэрээ хэлэлцээрүүд эцэст нь амжилттай үр дүнд хүрнэ. Хуулийн болон бусад өв залгамжлалтай холбоотой бичиг цаас хөөцөлдөхөөр байна. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс өрөө төлөх нөөц олж, шийдэгдээгүй байсан мөнгөнүүдээ цуглуулж санхүүгийн асуудлаа тэнцвэржүүлнэ.
Жинлүүр: Таны урам зоригийг ил тод харуулах хүсэл сонирхлоо дэмж. Дотоод сэтгэлийн амгалан байдлыг өөртөө цогцлоохын тулд бясалгал хийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс сайн бүтээл гаргах магадлалтай. Ямар нэгэн шийдвэр гаргах үед бусад хүмүүс таныг бухимдуулж магадгүй бөгөөд зоримог шийдвэр гаргах нь танд тустай байх болно. Удирдаж манлайлах үүрэг ирвэл өндөр ур чадвартай гэдгээ харуулаарай
Хилэнц: Шинэчлэл хийхэд өдөр тутмын амьдралын хэмнэл хүндрэлтэй болж мэднэ. Урт амралтын дараа ажилдаа орсон хүнд ажил хийх сонирхол төрөхгүй байж магадгүй. Хөгжилтэй байхыг хичээ. Ядаж л хөгжилтэй байгаа мэт харагдахыг хичээ. Тэгвэл өдөр хурдан өнгөрөх болно. Од эрхэс таныг олон хүн үймж шуугьсан газраас холуур явахыг анхааруулж байна. Учир нь асуудал орвол танд өөрийгөө хамгаалах хүч дутагдах болно.
Нум: Ямар ч үед тайван амгалан байхыг илүүд үзэх хэрэгтэй болно. Дотоод сэтгэлд тань мөрөөдөмтгий зан давамгайлах боловч ил гаргах гэж бүү яар. Дотоод мэдрэмжээ хянах хэрэгтэй бололтой. Энэ өдөр тод од байх хүслээ дарж, хэт их зүйлийг мөрөөдөлгүй, аль болох тайван бай. Зөв төлөвлөгөө таныг эрдэм боловсролыг зугаа цэнгэлээс дээгүүр тавих эрэмбэд аваачна. Амьдралаа зөв төлөвлөснөөр ажил тань амжилттай үргэлжлэх болно.
Матар: Амжилтын ямар нэгэн хэлбэр юугаар ч илэрч болно. Цаашид ул суурьтай төлөвлөгөө байвал үйл ажиллагаа сайн байх болно. Хөрөнгө санхүүгээ юунд зориулахаа сайн төлөвлөх хэрэгтэй. Хамтарч ажиллах тохиромжтой үе ч заримдаа ганцаар шийдвэр гаргах нь ухаалаг алхам болно. Харилцан үл ойлголцол бүхэл өдрийн турш байх тул аливаа зүйлд зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчээсээ захиалга авах зэрэгт туйлын анхаарал болгоомжтой ханд.
Хумх: Од эрхсийн нөлөөгөөр өнөөдөр тун завгүй байх тул та сэтгэл зүйгээ бэлтгэ. Бага цагт аль болох их зүйлийг амжуулахыг хичээ. Гэхдээ албан тушаал ахих хүслээс болж бичиг цаастай л их ноцолдох вий. Үүндээ цалгардаж мэргэжлийнхээ сайхан талуудыг ч үл анзаарахад хүрэх байх. Таны мөрөөдлийн хамгийн эхэнд зөв амьдрах асуудал тавигдсан байх ёстой гэдгийг бүү март. Ямар ч нөхцөлд урагш давшсан хэвээр байгаарай.
Загас: Шинэ харилцаа холбоо тогтоох, харилцаагаа бэхжүүлэх болон хуучин харилцаагаа сэргээхэд таатай өдөр. Найз нөхөд, хамтран ажиллагсдын дунд таатай уур амьсгал үргэлжилнэ. Өөрийн хүсэл зорилгодоо хүрэхэд саад болох зүйлүүдийг бүү анхаар. Зорилгодоо хүргэх, биелэх боломжтой ажлыг барьж ав. Хайр дурлалын харилцаанд эерэг үйл явдал тохионо. Харин элдэв хов живд орооцолдохгүй байх хэрэгтэй.
АДМИН







Нийгэм




