Цагдаагийн байгууллагад /2026.08.18/ “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад бага насны 2 хүүхдийн “Iphone” маркийн гар утаснуудыг 39 настай, эрэгтэй, “Б” тоглоомын талбайд тоглож байхад нь хулгайлсан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.
Уг хэргийг үргэлжлүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар:
17.1.1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
АДМИН







Нийгэм





