Dark Light
Нийгэм | 2026-09-08

ИНЕГ-ЫН ДАРГА Э.ТӨРБАЯР DGCA-61 ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малайз Улсын Куала Лумпур хотноо Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 61 дүгээр хурал (DGCA-61) зохион байгуулагдаж байна.

Тус хуралд Ази, Номхон далайн бүсийн 35 улсын 500 гаруй төлөөлөгч оролцож, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжил, инновац болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байна.

Хурлын эхний өдөр: 
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын агаарын тээврийн нисгэгчдийн холбоо (IFALPA) болон Тайландын Иргэний нисэхийн ерөнхий газар (CAAT)-ын төлөөлөлтэй уулзаж, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны талаар санал солилцов.

IFALPA-тай хийсэн уулзалт:
Уулзалтаар ИНЕГ, Монгол Улсын нисгэгчдийн холбоо болон IFALPA хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нисгэгчдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хөгжүүлэх, шаардлагатай үед эрт тусламж авах боломжийг бүрдүүлэх, шийтгэлээс ангид дэмжлэгийн механизмыг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэв.

Мөн Монгол Улсад нисгэгчдийн эрүүл мэндийн мэдээлэх тогтолцоог хэрэгжүүлэх, нислэгийн осол, зөрчлийн мөрдөн шалгах чиглэлээр сургалт, мэргэжлийн дэмжлэг авах, нисгэгчдийн холбооны чадавхыг бэхжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

CAAT-тай хийсэн уулзалт:
Тайландын Иргэний нисэхийн ерөнхий газар (CAAT)-тай хийсэн уулзалтаар аюулгүй ажиллагааны чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монгол Улс ICAO-ын Нисэхийн аюулгүй байдлын иж бүрэн аудит (USOAP)-ыг амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэлээ.
Талууд USOAP CMA-ийн хүрээнд туршлага солилцох, ажлын байран дээрх сургалт (OJT)-ын дэмжлэг үзүүлэх, агаарын хөдөлгөөний удирдлага (ATC), агаарын хөдөлгөөний менежмент (ATM)-ийн чиглэлээр хамтран ажиллах, мөн Тайландын CATC-ийн нисгэгч бэлтгэх сургалтын хөтөлбөрөөс туршлага судлах талаар санал солилцов.
Түүнчлэн CAAT-ын зүгээс 2026 оны 12 дугаар сард Бангкок хотноо зохион байгуулагдах Advanced Air Mobility (AAM) 2026 арга хэмжээнд Монгол Улсын төлөөллийг албан ёсоор урьсан байна.
DGCA-61 хурлын хүрээнд хийгдэж буй эдгээр уулзалтууд нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00