Өчигдөр /2026.09.07/ Нийтийн тээврийн бодлогын газарт "Гэрээсээ гараад явчихдаг ахмад настныг ар гэрийнхэн нь хайж байна. Нийтийн тээврээр үйлчлүүлж байж болзошгүй" гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Удирдлагын төв болон бусад үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн камерын хяналтын тусламжтайгаар хайх ажлыг эхлүүлсэн байна.
Өндөр настан автобусанд бууж суугаад явж буйг олж тогтоосон бөгөөд гудамжинд явж байхдаа цагдаагийн ажилтантай таарч, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Нийтийн тээврийн бүх автобус жолоочийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах бүрэн камерын системтэй болсон нь иргэд эд зүйлээ алдах, орхисон зүйлээ олж авах, хүүхэд төөрөх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асуудал үүсэхэд яаралтай туслах боломж бүрддэг давуу талтай юм.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН






Нийгэм





