Монгол Улс 2026 оны эхний 8 сарын байдлаар нийт 14.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 57.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Тухайлбал,
Чулуун нүүрсний экспорт 74.4 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 50.8 хувиар;
Зэсийн баяжмалын экспорт 1.77 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар тус тус өссөн
Ийнхүү экспортын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ нэмэгдсэн нь 2026 оны эхний 8 сарын нийт экспортын өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ.










Нийгэм





