Dark Light
Нийгэм | 2026-09-08

ХЭНТИЙ, ДОРНОДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

09-р сарын 08-ны 20 цагаас 09-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 8-9-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн зарим, Эрдэнэт, Дарханы ихэнх, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар, 9-ний өдөр Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.  

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...0 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ,  өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +3...+5 градус дулаан, Туул голын хөндий дагуу 0...-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө +15...+17 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ,  өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00