Dark Light
Нийгэм | 2026-09-09

PISA 2025: МОНГОЛ УЛС БОЛОВСРОЛЫН АМЖИЛТААРАА КАЗАХСТАН, КЫРГЫЗСТАНЫГ АРДАА ОРХИЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улс байгалийн ухааны ахиц гаргасан дэлхийн шилдэг 10 орны тоонд орлоо
 
Сурагчдын суралцах чадварыг үнэлдэг олон улсын PISA 2025 (International Programme for International Student Assessment) судалгааны албан ёсны дүн гарсан байна. Энэ удаагийн судалгаанд дэлхийн 91 орны 33 сая 15 настай хүүхдүүдийг төлөөлсөн 760 гаруй мянган сурагч хамрагдсанаас Монгол Улс байгалийн ухааны мэдлэг, чадварын ахицаараа дэлхийд тэргүүлэх ТОП-10 орны нэгээр шалгарлаа.
 
Манай улсаас PISA 2025 судалгаанд 191 сургуулийн 7,146 сурагч түүвэрлэгдэн оролцож, нийт 59.9 мянган 15 настнуудыг төлөөлсөн юм.
 
Байгалийн ухааны салбарт үсрэнгүй амжилт үзүүлэв
 
Монгол сурагчдын байгалийн ухааны (Science) дундаж үнэлгээ 424 оноонд хүрч, 2022 оны үр дүнтэй харьцуулахад +12 онооны богино хугацааны огцом өсөлтийг үзүүлэв. Ингэснээр Монгол Улс үр дүн нь хамгийн хурдацтай сайжирч буй дэлхийн шилдэг 10 улсын эгнээнд багтаж чадсан байна.
 
Төв Азийн бүс нутаг дахь байр суурь: Казахстаныг тэргүүлэв
 
Төв Азийн орнуудтай харьцуулахад Монгол Улс байгалийн ухаан болон математикийн чадвараар бүс нутагтаа тэргүүлэгч орнуудыг гүйцэж түрүүлсэн үзүүлэлттэй гарлаа.
  • Байгалийн ухаан: Монгол Улс 424 оноо авч, Казахстаныг (420 оноо) гүйцэж түрүүлэв. Казахстаны үнэлгээ 4 оноогоор буурсан бол Монголынх 12 оноогоор өссөн байна.
  • Математик: Монгол сурагчид 419 оноо авч, Казахстанаас (414 оноо) давуу үр дүн үзүүлэв.
  • Унших чадвар болон Компьютерт суурилсан бодлого бодолт: Унших чадварт 374 оноо (Казахстан 385), компьютер аргаар бодлого бодоход 443 оноо (Казахстан 449) авч, Казахстанаас бага зэрэг хоцорчээ.
  • Кыргызстан: Бүх дөрвөн үндсэн чиглэлд (Байгалийн ухаан: 363, Унших чадвар: 344, Математик: 364, Бодлого бодолт: 388) Монгол Улсаас мэдэгдэхүйц хол орхигджээ.
Олон улсын шинжээчдийн дүгнэлт ба зөвлөмж
 
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Боловсрол, ур чадварын газрын захирал Андреас Шляйхер Монгол Улсын боловсролын тогтолцооны нэгэн чухал давуу талыг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, дэлхийн олон орны адил Монголд багш нарын эрс дутагдал ажиглагдахгүй байгааг дурджээ.
 
Мөн хот болон хөдөөгийн сургуулиудын багшийн хангамжийн зөрүү дэлхийн дундажтай харьцуулахад Монголд харьцангуй бага байгаа нь үндэсний хэмжээний томоохон давуу тал гэдгийг тэрээр онцолсон юм.
 
OECD-ийн зөвлөмж:
  • Багш нарын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд анхаарах
  • Багш нарын ажлын цагийг цэвэр сургалтын үйл ажиллагаанд чиглүүлэн оновчтой болгох
  • Сургууль дотор багш нар бие биенээсээ суралцах, туршлага солилцох тогтолцоог хөгжүүлэх зэрэг болно

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00