Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Хүүхэд автомашинд дайруулсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ 4 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ. Тухайн хэрэгт Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.
Жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болон орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм




