Dark Light
Нийгэм | 2026-09-09

ХААЛГААРАА ЗОРЧИГЧИЙН ГАР ХАВЧСАН ЖОЛООЧИЙГ ТОРГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. 
 
Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Нансалмаа: Сансар, Ногоон нуур, Долоон буудал хүртэл чиглэл нээж өгнө үү.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:33 чиглэлд өдөрт 7 тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд та тус чиглэлээр дамжин сууж үйлчлүүлэх боломжтой байна. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.
 
Иргэний санал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Лхамсүрэн: Ч:29А (Сэлбэ-Баруун 4 зам) чиглэлийн автобусыг 7 буудлаар богино эргэдэг болгож өгөөч. Хамгийн холын чиглэлээ богино эргүүлээгүй байж, наана байгаа Ч:28 чиглэлийг богино эргүүлсэн байх юм. Судалж шийдвэрлэж, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Төв замын түгжрэлд оруулахгүйтэй холбогдуулан Ч:29А, Ч:28 автобусны чиглэлүүдийг түгжрэлд оруулахгүйгээр замналд өөрчлөлт оруулсан. Мөн иргэдээс тус чиглэлүүдийг богино эргүүлэх талаар гомдол, санал ихээр ирсэнтэй холбогдуулан дээрх өөрчлөлтийг тус тус оруулсан болно.
 
Иргэний санал: Хан-Уул дүүргийн иргэн Д.Хандмаа: Толгойтоос-5 шар орох замд шинэ чиглэл нээж өгнө үү. Судалж шийдвэрлэж, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Одоогийн байдлаар нийтийн тээврийн чиглэлд Д:8 “Товчооны зам-Толгойт” 3 тээврийн хэрэгсэл 16 минутын интервалтай мөн Ч:6 “Толгойт-10-р хороолол” 7 тээврийн хэрэгсэл 9 минутын интервалтай үйлчилгээ үзүүлж байна. Та тус чиглэлүүдээр үйлчлүүлэх боломжтой. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.
 
Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн О.Алтанцэцэг: Хужирбулан руу хойд талаар явдаг чиглэл нээх. Ч:11 (Хужирбулан-Офицер) чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:11 чиглэлд өдөрт 5 тээврийн хэрэгсэл 16 минутын интервалттай үйлчилгээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн замналын дагуух автозамын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдлууд үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Энхтүвшин: Ч:41 (Баруун салаа-Халдварт) чиглэлийн 11-093 гарааш дугаартай жолооч тасралтгүй доошоо харан утсаар ярьж, аюулгүй зорчих нөхцөл шаардлага хангахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаад 11-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид зан харилцаандаа анхаарах талаар сануулж ААНБ-д жолоочид арга хэмжээ авч мэдэгдэх тухай үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Хандсүрэн: Ч:19Б (Цагаан даваа-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 11-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн 11-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй гэх гомдлыг шалгахад камерын бичлэгээр тухайн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Золбоо: 1-068 гарааш дугаартай автобусны жолооч Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлд ажиллахдаа урд хаалгаараа гар хавчсаныг хэлсэн чинь хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгаад Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-068 гарааш дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авч шийдвэрлэв.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд явж байсан 15-066 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь утсаар ярьсан тул арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгаад холбогдох жолооч болон аж ахуйн нэгж байгууллагад нийтийн тээврийн үйлчилгээнд жолооч нь явахдаа гарын оролцоогүйгээр утсаар ярих үедээ хэт өндөр дуугаар ярихгүй байх, удаан ярихгүй байх талаар сануулж аж ахуйн нэгж байгууллага нь жолоочдоо арга хэмжээ авахыг үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Сармандал: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-182 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь буудал дээр зогсоогүй арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад 1-182 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид сануулж ААНБ-д жолоочид арга хэмжээ авч мэдэгдэх тухай үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Т.Гантулга: Х:1 (Санзай-7 буудал) чиглэлд явж байсан 14-038 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь цагийн хуваарь баримтлаагүй, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгаад холбогдох жолооч болон аж ахуйн нэгж байгууллагад нийтийн тээврийн хэрэгслийн жолооч болон аж ахуйн нэгж байгууллагад нь нийтийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу оролцох, хэт удаан болон хэт хурдан хөдөлгөөнд оролцохгүй байх, тогтсон цаг маршрутыг баримталж хөдөлгөөнд оролцох талаар үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ариунгэрэл: Ч:44 (Нарангийн гол-ТЭЦ3) чиглэлд явж байсан 13-107 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгаад 13-107 гарааш дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авч шийдвэрлэв.
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Т.Мөнхжаргал: Ч:26 (Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб) чиглэлд явж байсан 1-064 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс гаргасан Ч:26 чиглэлд явж байгаа 1-064 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү гэх гомдлыг шалгаад тус жолоочид арга хэмжээ авч хариу мэдэгдэх тухай талаар Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-т үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Лхагва-Эрдэнэ: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаад Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-012 гарааш дугаартай жолооч нь хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу оролцох тухай сануулж тус газарт тус жолоочид арга хэмжээ авч хариу хүргүүлэх тухай үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Жолооч буудал дээр зогсоогүй хүмүүс араас нь гүйж ирж суух гэсэн боловч хурдал гэж орилон хөдөлсөн хүн бэртвэл яана гэж шаардлага тавихад уурлаж хараасан.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаад Автотерминал трейд ХХК-ийн 14-004 гарааш дугаартай жолоочид арга хэмжээ авах тухай тус аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгов.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Ш: COP:14 (Amar hotel-Oriental) чиглэлд явж байсан 1-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү. Тээврийн хэрэгсэл шахсан.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-аас тухайн зөрчил гаргасан жолоочид арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах тухай үүрэг болгов.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00