2026 оны 9-р сарын 12-ыг дуустал авто машины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үргэлжилнэ. Ингэснээр иргэд нийт 28 хоног хязгаарлалттай зорчиж буй юм. Хязгаарлалттай 28 хоногийн 14 хоногт нь авто машинаа унах боломжгүй байсан. Энэ 14 хоногтой холбоотой татварын хөнгөлөлт үзүүлэх тооцоолол хийгдсэн болохыг хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдлээ.
Дугаарын тэгш, сондгой хязгаарлалт дууссан даруй энэ шийдвэрийг албажуулж иргэн бүрийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлнө гэсэн юм.
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг цааш сунгана гэх мэдээлэл худал. Мөн бидэнд байгаа замын хэмжээ болон авто машины тоо хоорондоо авцалдахгүй байгаа учраас шаардлагатай үед хязгаарлалт хийхээс өөр боломж нөхцөл алга гэв.
Г.ГАНЦЭЦЭГ





Нийгэм




