Dark Light
Нийгэм | 2026-09-09

НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУХ СУУДЛАА ЗАХИАЛАХ ТУРШИЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
 
Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ  УЛААНБААТАР СМАРТ КАРТ АППЛЕЙКШНААР   суух суудлаа урьдчилан захиалдаг болох туршилт хийгдэж байна. Энэ нь зөвхөн тусгай  чиглэл буюу Багануур, Багахангай, Чингис хаан ОУНБ чиглэлүүдэд үйлчлэх юм. Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагваас тодруулахад  эхний ээлжид туршилт хийгдэж байна.  Цаашлаад нийтийн тээврийн зорчилтын цаг буюу  хэдэн минутын дараа автобус ирэхийг нь тодорхой харагддаг болгоно. Мөн удаан хүлээдэг байдлыг хална. Автобус цагтаа ирдэг, иргэд удаан хүлээдэггүй байвал түлхүү нийтийн тээврийг сонгон үйлчлүүлнэ. Яг энэ оны байдлаар Улаанбаатар хотын  иргэдийн 26 хувь нь л нийтийн тээврийг хэрэглэж байгаа.  2019 онд бол 56 орчим хувь нь нийтийн тээврийг хэрэглэдэг байсан.  Мөн cop17 хурлын үеэр Нийслэл хот BYD компанитай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд GREEN SMART буюу хамгийн сүүлийн үеийн ухаалаг ногоон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх гэж байна. Энэ нийтийн тээврийн хэрэгсэл нь метроноос 4 дахин хямдхан, 2 дахин богино хугацаанд ашиглалтад орох боломжтой. Энэ ажлын эхний түвшний гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа. Бид  2027 он гэхэд шинэ нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн дүүжин тээврийг  энэ сарын 15 нд техникийн тестүүд хийгдэж, 12-р сарын 15 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Бид түгжрэлийг бууруулахын тулд иргэдийн машин худалдан авах эрэлтийг багасгахыг зорьж ажиллаж байгаа гэсэн юм. 

Эх сурвалж | НЗДТГ-ЫН ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19