Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Амь хохирогч эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаад энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан ба холбогдогч Г-г цагдан хорьж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
АДМИН






Нийгэм




