БИЛГИЙН ТООЛЛЫН 29 /2026.09.10/ ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
- Үс засуулбал: Сүлд тэнэж одно
- Наран ургах, шингэх: 06.22-19.16
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
- Суудал: Хий
Аргын тооллын 9 сарын 10, Бархасбадь гараг. Билгийн тооллын 29, Бага морь одтой, улаагчин гахай өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм




