Dark Light
Нийгэм | 2026-09-13

УЛААНБААТАРТ 24 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:
 
14,15-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна.
 
09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -2...+3 говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
 
2026 оны 09-р сарын 15-наас 2026 оны 09-р сарын 19-ийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
15-ны өдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим сумд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-7.0 мм бороо орно. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17, 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, говийн бүс нутаг Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна. 18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10