Dark Light
Эдийн засаг | 2026-11-05

АРДЧИЛСАН НАМЫН ЯЛАЛТ ТРАМПЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ БОДЛОГЫГ ГАЦААХ АЮУЛ АВЧИРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам илт давуу ялалт байгуулсан нь ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас хиймэл оюун ухааны (AI) салбарт хэрэгжүүлж буй зохицуулалтыг зөөлрүүлэх бодлогод томоохон саад тотгор учруулж эхэллээ.

Арилжааны зах зээл болон Big Tech компаниудад хүчтэй нөлөө үзүүлж буй энэхүү үйл явдлын дэлгэрэнгүйг Zogii.mn хүргэж байна.

АНУ-ын дунд хугацааны сонгуулиар Бүгд найрамдах намын уламжлалт түшиц газар болон дата төвийн гол зангилаа бүс нутаг болох Техас, Жоржиа зэрэг мужуудад Ардчилсан нам ялалт байгуулжээ. Үүний үр дүнд шинээр бүрэлдэх Конгресс болон мужийн захиргаад Трампын засаг захиргааны чөлөөт бодлогын дор асар их ашиг олж байсан технологийн салбарт тавих хяналтаа чангатгах нь тодорхой болов.

"Хиймэл оюун ухааныг аюулгүй болтол хөгжүүлэлтийг зогсооё"

Ардчилсан намаас шинээр сонгогдсон Мичиган мужийн сенатч Абдул Эл-Сайед зах зээлийн анхаарлын төвд байна. Тэрээр хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд заналхийлж буй "оршин тогтнолын аюул" хэмээн тодорхойлж, аюулгүй байдлын хангалттай хамгаалалт бүрдэх хүртэл хөгжүүлэлтийг бүрмөсөн зогсоох уриалга гаргажээ.

Түүний дэвшүүлж буй хатуу зохицуулалтад дараах өөрчлөлтүүд багтаж байна:

  • Төрийн хяналт: Хиймэл оюун ухааны бүх компаниудыг олон нийтийн ашиг тусын тулд ажилладаг корпораци болгон өөрчилж, хувьцааных нь 50%-ийг төрийн мэдэлд авах.

  • Хэрэглээний хатуу хориг: Өвчтөнд эмчилгээ, тусламж үзүүлэхээс татгалзах шийдвэрийг хиймэл оюунаар гаргуулахыг зогсоох, зэвсэгт хүчин бие даан цохилт өгөх системийг хаах, олон нийтийг бөөнөөр нь тандах зэрэг хүн төрөлхтний амь нас, үхэл-амьдралыг шийдвэрлэх эгзэгтэй алхмуудад AI ашиглахыг хуулиар бүрмөсөн хориглох.

  • Эрүүгийн хариуцлага: Засгийн газрын дэргэд AI-ийн аюулгүй байдлыг хангах бие даасан Агентлаг байгуулж, дүрэм журам зөрчсөн компанийн захирлуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Илон Маск болон DOGE-ийг чиглэсэн мөрдөн шалгалт

Ардчилсан намынхан зөвхөн хууль эрх зүйн орчныг чангатгаад зогсохгүй, Бүгд найрамдах намыг илт дэмжиж сонгуульд хөрөнгө оруулсан бизнесийн аваргуудыг байцаахаар зэхэж байна. Үүний гол бай нь сонгуульд хувийн зүгээс хамгийн их буюу 446 сая ам.доллар (үүний 200 саяыг Техасын сунгаанд) зарцуулсан Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск болон түүний удирдаж байсан Төрийн үр ашгийн департамент (DOGE) юм.

Техас муж 38 жилийн дараа анх удаа Ардчилсан намаас сенатч сонгосон бөгөөд шинээр сонгогдсон Жеймс Таларико ялалтын баярынхаа үеэр "Ямар ч тэрбумтан мөнгөөр сонгуулийг худалдаж авч чадахгүй гэдгийг харууллаа. Дээд талын 1%-д үйлчилдэг гажуудсан эдийн засгийн тогтолцоог нураах хэрэгтэй" хэмээн шууд Маскийг чиглэсэн мэдэгдэл хийжээ.

Сенатын Мөрдөн шалгах дэд хорооны Ардчилсан намын дарга, сенатч Ричард Блюменталь ялалт байгуулсныхаа дараа Илон Маск болон түүний DOGE агентлагийг албан ёсоор мөрдөн шалгахаа амласан байна. Шалгалтаар Маскийн холбооны засгийн газартай байгуулсан тэрбум тэрбум долларын гэрээнүүд, Украины цэргийн хүчний "Starlink" хиймэл дагуулын холболтыг хязгаарласан хэрэг, болон түүний цомхотголуудыг нарийвчлан мухарлах аж.

Уг улс төрийн эрсдэлийн нөлөөгөөр Уолт Стрит дээр Илон Маскийн компаниудын хувьцаа шууд унаж, арилжаа эхлэхээс өмнө "SpaceX" 3.6%, "Tesla" 3.5%-иар тус тус суларчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08