Dark Light
Гадаад | 2026-11-05

КИМ Ё ЖОН BINANCE БИРЖИЙН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ ГЭЭД, ВАШИНГТОНТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭЭС ТАТГАЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос (FBI) тус улсыг криптовалютын "Binance" биржээс 6 тэрбум гаруй ам.доллар хулгайлсан хэрэгт буруутгасныг эрс няцаалаа. Тэрээр Төрийн төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA)-аар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, тус кибер халдлагын буруутгал нь Вашингтоноос Пхеньяны эсрэг явуулж буй "дайсагнасан бодлого"-ын илрэл бөгөөд одоогоор АНУ-тай яриа хэлэлцээ хийх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Жөн Ун нарын хооронд энэ сарын сүүлчээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж магадгүй гэсэн таамаглал санхүүгийн болон улс төрийн хүрээнд өрнөж буй үед гарч байна. 

Ким Ё Жон хэлэхдээ, "АНУ манай улсын эсрэг явуулж буй дайсагнасан бодлогоосоо бүрэн татгалзах нь бүх асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр бөгөөд урьдчилсан нөхцөл болно гэдгийг бид олон удаа маш тодорхой илэрхийлсэн" гэдгийг онцолжээ. Түүнчлэн, харилцан сөргөлдөх байр сууриасаа татгалзахгүй байгаа, итгэл хүлээлгэх боломжгүй тийм талуудтай нүүр тулан суух ямар ч шаардлага байхгүй гэдэг нь тус улсын эцсийн байр суурь болохыг тэрээр хатуу мэдэгдсэн байна. 

Умард Солонгосын зүгээс АНУ-аас үзүүлж буй дайсагнасан дохионд өөрөөр яаж хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байна гэсэн бөгөөд энх тайвныг тогтоох сонголтод яриа хэлэлцээ багтах нь зүй ёсны хэрэг боловч энэ нь Пхеньяны хувьд үндэсний ашиг сонирхолтой нь шууд нийцнэ гэсэн үг биш хэмээн дурджээ. Үүнээс гадна тэрээр АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт, Вашингтоноос тус улсыг цөмийн зэвсгээс бүрэн ангид байхыг шаардаж буй явдал, мөн АНУ-ын Төрийн департаментаас гаргасан хүний наймааны тайланд Умард Солонгосыг багтаасан зэргийг хатуу шүүмжилсэн байна.

Ким Ё Жон хоёр улсын хооронд дипломат харилцаа сэргэж магадгүй хэмээн Вашингтоны зүгээс найдаж буй хүлээлтийг няцааж, АНУ-ыг манай дохиог буруугаар тайлбарлан, "өөрийгөө тайвшруулах" алхам хийж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр төрийн мэдээллийн KCNA агентлагаар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ "АНУ нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, сэтгэлээ хуурч байх шиг байна. АНУ-ын энэхүү эндүүрэл, эртэдсэн хүлээлт нь эргээд тэднийг илүү том мухардалд оруулж, урам хугарахаас цаашгүй байдалд өөрсдийг нь оруулна” гэдгийг тэрээр анхааруулав. 

Ким Ё Жоны энэхүү хатуу мэдэгдэл нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны хэлсэн үгнээс үүдэлтэй. Салливан өмнө нь Умардын згээс дипломат ажиллагааг эхлүүлэх "сонирхолтой дохио" илгээсэн гэж найдаж буйгаа хэлээд байжээ.

 Ж.Салливан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны АНУ-тай "сөргөлдөх болон хэлэлцээр хийх" аль аль нь боломжтой гэж хэлснийг эерэг алхам хэмээн тайлбарлаж байсан юм.

Ким Ё Жоны уг мэдэгдэл гарсантай зэрэгцэн АНУ-ын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сон Ким Сөүл хотод хүрэлцэн ирж, Өмнөд Солонгосын албаны хүмүүстэй уулзаж байгаа бөгөөд тэрээр Пхеньянтай "хаана ч, хэзээ ч, ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр" уулзахад бэлэн байгаагаа мэдэгдээд байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард Ким Жөн Унтай энэ оны сүүлчээр дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч Пхеньяны зүгээс уг саналд албан ёсны хариу өгөөгүй байсан юм. Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтны мэдээлснээр одоогийн нөхцөл байдалд Пхеньян болон Вашингтоны хооронд дээд хэмжээний уулзалт болох магадлал тун бага байна гэж шинжээчид дүгнэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08