Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг Ханги-Мандалын автозамын боомтоор 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын хилийн гарах чиглэлд Монгол Улсын нэр бүхий иргэд тээврийн хэрэгслээр нийт 2,964 ширхэг, 2,395 кг хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн байж болзошгүй зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож прокурорын байгууллагын хяналт доор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, зорчигчид та бүхэн улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
|
Эх сурвалж
| Гаалийн Ерөнхий газар
|
АДМИН







Нийгэм




