Dark Light
Нийгэм | 2026-09-13

ИХЭР: ТАНЫ НЭР ХҮНД ӨСӨЖ, ТАНИЛЫН ХҮРЭЭ ТЭЛЭХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр жижиг асуудлаас болж хэт сүржигнэх хэрэггүй. Бизнес санхүүгийн асуудал тогтвортой байх болно. Харин ямар нэг томоохон арга хэмжээг цуцлах боломжгүй байгаа бол ядаж их мөнгө зарлагадахгүй байх тал дээр анхаар. Хүмүүст зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Найзтайгаа чин сэтгэлээсээ ярилц. Нөлөө бүхий хүнтэй танилцаж холбоо тогтоох нь чухал. Хэрвээ хөрөнгө оруулалт хэрэгтэй болбол тийм хүнд ханд.

Үхэр: Од эрхсийн нөлөө хувийн зан байдалдаа анхаарал хандуулах цаг болсныг анхааруулж байна. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь зөв байна. Харин бусдын санааг үг дуугүй дагах нь буруу гэдгийг мэдэр. Хэт их ачаалал таны бүтээлч байдалд саад болж, уур уцаарыг хүргэнэ. Гэсэн хэдий ч та аль болох уужуу тайван байх хэрэгтэй. Хязгаарлагдмал байдалд орохыг хэт их хүсэх хэрэггүй. Энэ нь аажимдаа таны дутагдалтай тал болох болно. 

Ихэр: Таны нэр хүнд өсөж, танилын хүрээ тэлэх болно. Төлөвлөгөө тань биелж, амжилт олох боломж нэмэгдэнэ. Хүний тусын тулд хийж буй зүйлс тань үр өгөөжтэй байна. Зорилгоо зөв тодорхойлон, амжилтаа бага багаар баталгаажуул. Таны тусыг мартсан хүмүүст үүнийг нь сануулах гэж оролдсоны хэрэггүй. Харин бусдын үнэн мөн чанарыг сайн таниад ав.

Мэлхий: Хамтын ажиллагааны бүхий л асуудлаа шийдэж чадах бөгөөд хүмүүст илүү таатай мэдрэмж авахад туслах болно. Зарим хүмүүсийн зургаа дахь мэдрэхүй илүү илрэх болно. Таны сэтгэл санаа гэрэлтэнэ. Таны хайрын харилцаанд асуудал цөөрсөн мэт санагдана. Гэр бүлдээ сэтгэлээ сэргээх үйл ажиллагаа зохион байгуул. 

Арслан: Шинэ чадвараа өсгөх чармайлт нь сайн үр дагаврыг дагуулна. Тиймээс итгэлтэйгээр өөрийнхөө залхуурлыг жолоод. Өмнөх ажлаа амжилттай дуусгахын тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд маш их хүч хөдөлмөрийн үр дүнд л амжилтад хүрнэ. Ийм үед таны тэвчээр урагшлах зам байх болно. Бодит байдлаас тасрах нь танд амжилт олох, амьдралаа дээшлүүлэхэд туслахгүй. 

Охин: Энэ өдөр өөрийн дотоод авьяас чадвараа нээн илэрхийлэхэд тааламжтай. Шинэ ажил эхлэх, хүрээллээ өргөжүүлэхэд таатай өдөр. Гэхдээ шинэ харилцаа тогтоох бол хуурамч хандлага, саналуудаас зайлсхий. Таны сэтгэл санаа өндөр байх тул хуучин зүйлээсээ уйдаж шинийг эрэлхийлж байна. Маргаанд харилцан буулт хийвэл бүх юм ном ёсоороо болно.

Жинлүүр: Ихэнх хүмүүс урагшлах урам зоригтой болно. Хэт яарч магадгүй тул та ажлаа бага багаар амжуул. Өөрийн хүрээлэлд өөрчлөлт хийх хэрэгтэй байх. Найдваргүй байдлыг бий болгож байдаг хүмүүст итгэх эсэхэд санаагаа зовооно. Хүмүүс таныг хуурч байгаа эсэхэд далдуур хяналт тавихад илүүдэхгүй. Мөн зарим мэдээлэл худлаа байх магадлалтайг ч сайн тооцоолох үе.

Хилэнц: Шинэ ажлын гэрээ байгуулах, байр сууриа бэхжүүлэхэд тааламжтай өдөр. Өнөөдөр өөртөө итгэлтэй байж, бусдыг удирдаж зааварлахыг хүснэ. Асуудалтай нүүр тулахдаа зоригтой бөгөөд үнэнч бай. Ямар ч асуудалд үргэлж шийдэл байдаг. Сэтгэл гутрал таныг эзэмдэхээс өмнө өөрийгөө хяна. Хэрэв танд тохирсон apra олдохгүй байгаа бол зориг бүү мох. Бусад хүмүүст гомдоллохоос зайлсхий. Хэрэв ингэж чадвал таны сэтгэл дундуур байдал үгүй болно.

Нум: Хэрэв та шинэ ажлын байр хайж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэхэд тохиромжтой цаг. Чухал ажил төрлөө эхлүүл. Танд шинэ боломж нээх сайхан мэдээ ирж болох юм. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Магадгүй та энэ өдөр бие тавгүйтэх, шалтгаангүйгээр уйтгар гунигт автахыг үгүйсгэхгүй. Архи согтууруулах ундаанаас хол бай. 

Матар: Танд атаархах хүмүүс таагүй байдал үүснэ. Гэвч үүнд бүү зов. Энэ байдалд хэт автвал хачин зан гаргаж сэтгэлийн дарамтад орж болзошгүй. Хэлэлцэж буй асуудлуудад төвийг сахин, маргаантай үзэл бодлоо ил гаргах гэсний хэрэггүй. Ядарснаас уур уцаартай байдал илрэх нь таныг бага багаар унтраана. Өнөөдөр зарим үед нөөц төлөвлөгөө гол чухал хэсэг байна. 

Хумх: Бусад хүмүүс хийхийн тулд их цаг хугацаа шаардсан ажилд та эсрэгээрээ байх магадлалтай өдөр. Чухал ажилд ханцуй шамлан орох эрч хүч хангалттай байна. Ер бусын санаанууд таны зам дээр гарч ирэх болно. Хэцүү байсан ч төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролд. Өмнө нь эхэлснээ бүрэн дуусгачхаад дараагийн ажлаа эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай. Харин таалагдахгүй үйл ажиллагаанд оролцож эвгүй байдалд орохоос зугтах хэрэгтэй.

Загас: Од эрхэс таны харилцааны ур чадварт нөлөөлөх бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа сонирхолтой байх бололтой. Энэ нөлөөгөөр таны эрч хүч нэмэгдэж, амаргүй зүйлд хүч сорихыг бололтой. Аливаа асуудалд яарч, ойворгон хандах гэсний хэрэггүй. Та бусдын ятгалгад амархан автах магадлалтай байгаа тул ямар нэг хууль бус ажиллагаанд оролцохоос сэргийл. Болж өгвөл өөрийн сайн таних хүмүүстэйгээ хамтарч байхыг хичээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19