Dark Light
Нийгэм | 2026-09-14

ТОРОНТОГИЙН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН 4 САРТАЙ БОТГОНДОО «ЗОРИГ» ХЭМЭЭХ МОНГОЛ НЭР ХАЙРЛАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Toronto Zoo
Канад улсын Торонто хотын амьтны хүрээлэн дөрвөн сартай хоёр бөхт тэмээний эр ботгондоо албан ёсоор «Зориг» хэмээх монгол нэр өгснөө зарлалаа. Энэхүү нэрийг Канад дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Монголын тэмээчдийн дэмжлэг, санал болгосноор сонгосон бөгөөд монгол хэлний «зориг зүрх, тууштай байдал» гэсэн утгыг бэлгэджээ.
 
Нэр өгөх ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд Торонто дахь Монгол Улсын Өргөмжит консулын төлөөлөгчид биечлэн, харин Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогос цахимаар оролцсон байна. Элчин сайд хэлсэн үгэндээ, монгол түмний түүх, соёл, нүүдлийн өв уламжлалд тэмээ хэмээх амьтан тэвчээр хатуужил, хүн байгалийн нандин холбоог илэрхийлдэг онцгой байр суурьтайг онцолжээ.
 
Шинэ үеийн гишүүн болох «Зориг» ботгоны талаарх сонирхолтой баримтууд:
  • Удам угсаа: Тэрээр 11 настай эх «Суриа» (Suria), 10 настай эцэг «Зип» (Zip) нарын дундаас гарсан гурав дахь төл юм. Түүний төрөлтөөр тус хүрээлэнгийн тэмээн сүрэг долуулаа болжээ.
  • Одоогийн жин: Дөрвөн сартай ботго өдгөө 340 орчим фунт (154 орчим кг) жинтэй.
  • Хөгжилтэй зан: Хүрээлэнгийн ажилчдын хэлснээр тэрээр маш сониуч, эрч хүчтэй бөгөөд хашаандаа тоглон гүйх дуртай. Түүнчлэн одоо л өвс зажилж сурч байгаа ч яг яаж идэхээ хараахан сайн учрыг нь олоогүй байгаа гэнэ.
Зэрлэг хоёр бөхт тэмээ буюу хавтгай нь Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) «Устах аюулд орсон» ангилалд багтдаг бөгөөд өдгөө Монгол, Хятадын алслагдсан бүс нутагт 950-иас цөөн тоо толгой үлдээд буй тул ийнхүү амьтны хүрээлэнд ботго мэндэлж, өсөж байгаа нь байгаль хамгаалалд маш чухал үйл явдал юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19